Модерн Номадс франчайз нээх
Монголын анхны Монгол хоолны сүлжээ ресторан Модерн Номадс Рестораныг франчайзийн эрхтэйгээр нээх боломжийг танд санал болгож байна.
Зах зээлд танигдсан брэнд
Модерн Номадс Рестораны анхны салбар 2003 онд байгуулагдсан цагаас хойш Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул аймгуудад үйл ажиллагаагаа явуулж байна. Модерн Номадс Ресторан нь Монголчууддаа төдийгүй гадаадын зочид жуулчдад Монгол уламжлалт идээ, ундаа, ахуй, соёлыг амжилттай түгээсээр ирсэн.
Бид зочлох үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчид болон бизнес эрхлэхээр төлөвлөж буй таныг 20 жилийн түүхтэй, зах зээлд танигдсан рестораныг нээж хамтран ажиллахыг урьж байна.
Монгол хоолны ресторан · 2003 оноос
Франчайз ресторан нээх дөрвөн алхам
Хүсэлт илгээх
Франчайз сонирхогчийн өргөдлийн маягтыг бөглөж илгээнэ. Франчайзийн баг анкетыг хянаж, тантай биечлэн уулзан ярилцлага хийж, франчайзийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Судалгаа, үнэлгээ хийх
Тавигдах шаардлагын дагуу үнэлгээ хийж, санхүүгийн тооцоо, судалгааг гүйцэтгэнэ.
Гэрээ байгуулах
Хоёр тал нөхцөлөө тохирсны дараа франчайзийн гэрээг байгуулна.
Ресторан нээх
Рестораны засвар, тохижилтыг хийж, сургалт зохион байгуулаад ресторанаа нээнэ.
Нээхийн өмнө үзүүлэх дэмжлэг:
- Бизнес төлөвлөгөө боловсруулах
- Рестораны зураг гаргах
- Тавилга, тоног төхөөрөмжийн худалдан авалт
- Барилгын засвар, тохижилтын ажил
- Удирдлагын багийн болон ажилтнуудын сургалт
- Нээлтийн үйл ажиллагааны дэмжлэг
Цаашид үзүүлэх дэмжлэг:
- Бизнесийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх
- Бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт
- Орон нутаг, бүсийн маркетинг, сурталчилгаа
- Чанарын хяналт, сайжруулалт
- Ханган нийлүүлэлтийн менежмент
Франчайзаар ажиллаж буй салбарууд
Эдгээр салбар нь Номадс Хоспиталити ХХК-тай байгуулсан франчайзын гэрээний дагуу түнш байгууллагаас ажиллуулдаг.
Нөхцөл шалгахМодерн Номадс — Сэлэнгэ (франчайз)
Франчайз түнш болохыг сонирхож байна уу?
Доорх франчайз эрх хүсэгчийн анкетыг бөглөнө үү. Бид мэдээллийн дагуу эргэн холбогдох болно.
NOMADS HOSPITALITY