Ажилд урьж байна
Тогооч, зөөгч, бармен, менежер, катерингийн ажилтан та бүхнийг ажилд урьж байна.
Модерн Номадс — 2003 оноос
7 салбар
Улаанбаатар, Дархан, Эрдэнэт
Номадс Катеринг — 2008 оноос
Улаанбаатар, Эрдэнэт
Салм Паб & Бар — 2014 оноос
Улаанбаатар
Дабл Шот — 2014 оноос
2 салбар
Улаанбаатар
Номадсын Хүнсний Үйлдвэр — 2015 оноос
Улаанбаатар
Бистро Номадс — 2016 оноос
2 салбар
Улаанбаатар
Go Mongo Hotpot — 2026 оноос
Дархан
Ажилтанд олгох боломж, хөнгөлөлт, урамшуулал
Компанийн баталсан журмын дагуу нийт ажилтанд дараах дэмжлэгийг үзүүлдэг.
Салбарын хямдралын эрх
Үндсэн ажилтанд 5%, 3 хүртэл жил ажилласанд 7%, 3-с дээш жил ажилласанд 10% хямдралтай Номадсын сүлжээгээр үйлчлүүлэх эрх олгоно.
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр
"Ирээдүйн удирдагчдыг бэлтгэх хөтөлбөр"-ийн хүрээнд 2-с дээш жил ажилласан, өндөр гүйцэтгэлтэй дунд шатны удирдах ажилтнуудад дотоодын магистрын сургалтад 100% хүртэл, гадаад сургалтад 50-70% хүртэл төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.
Дотоод сургалт
Шинэ ажилтныг чиглүүлэх сургалтад хамруулж, ажлын байран дээр дадлагажуулна. Мэргэжлийн болон удирдлагын ур чадвар дээшлүүлэх дотоод, гадаад сургалтад тогтмол хамруулна.
Карьер хөгжил
Дотоод сонгон шалгаруулалтаар албан тушаал дэвших, өөр нэгжид шилжин ажиллах боломж тогтмол нээлттэй. Компанийн соёлд төлөвшсөн ажилтныг тэргүүн ээлжинд дэвшүүлнэ.
Ур чадварын нэмэгдэл
Гал тогооны ажилтнууд (тогооч, ахлах тогооч гэх мэт) хагас жил тутам ур чадварын үнэлгээнд хамрагдаж, 80%-с дээш дүн авбал 400,000₮ нэмэгдэл олгоно.
Ажилласан жилийн нэмэгдэл
3-с дээш жил тогтвор суурьшилтай ажилласан ажилтанд сар бүр 60,000-120,000₮ хүртэлх нэмэгдэл цалин олгоно.
Хоолны хөнгөлөлт
Ажлын өдөр бүр хоолны зардлыг компани 100% хариуцна — ээлжийн ажилтанд өдөрт 2 удаа, оффисын ажилтанд өдөрт 1 удаа.
Олон нийтийн арга хэмжээ
Шинэ жилийн цэнгүүн, зуны зугаалга, спортын тэмцээн, тэмдэглэлт ойн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
Эрүүл мэндийн үзлэг
6 сар тутамд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний зардлыг компани бүрэн хариуцна.
Гэр бүлийн дэмжлэг
Гэрлэлтээ баталгаажуулсан ажилтанд 630,000₮, хүүхэдтэй болсон ажилтанд 380,000₮ буцалтгүй тусламж олгоно.
Хүндэтгэх шалтгаантай үеийн дэмжлэг
Ойр дотны хүн нас барах зэрэг хүндэт үед 630,000₮ буцалтгүй тусламж, ажлын 3 хоногийн цалинтай чөлөө олгоно.
Ажилд сонгон шалгаруулах процесс
Анкет илгээх
Дээрх маягтаар эсвэл имэйлээр анкетаа илгээнэ.
Анкет шүүх
Хүний нөөцийн алба шаардлага хангасан эсэхийг шалгана.
Ярилцлага
Тохирсон цагт 1, зарим тохиолдолд 2 үе шаттай ярилцлага зохион байгуулна.
Шийдвэр, гэрээ
48 цагийн дотор шийдвэрээ мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Чиглүүлэх сургалт
Шинэ ажилтныг компанийн стандарт, соёлтой танилцуулна.
Ажиллаж эхлэх
Хуваарийн дагуу ажлаа эхэлж, дадлагажих хугацаанд дэмжлэг авна.
Нээлттэй ажлын байр
Ахлах тогооч
Ажлын байрны үндсэн үүрэг
Гал тогооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, зохион байгуулах
Хоолны чанар, амт, стандартыг хангуулж, шинэ хоол зохион бүтээх
Тогооч, туслах тогооч, бэлтгэгч нарыг сургаж, ажлыг хуваарилах
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх
Түүхий эдийн зарцуулалт, нөөцийг хянаж, зардлыг оновчтой удирдах
Бармен
Ажлын байрны үндсэн үүрэг
Коктейль, кофе, бусад ундааг цэсний стандартын дагуу бэлтгэх
Зочидтой найрсаг харилцаж, цэсний талаар зөвлөгөө өгөх
Баарны тоног төхөөрөмж, орчны цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангах
Бараа материалын нөөцийг хянаж, захиалга гаргах
Ээлжийн кассын тооцоог үнэн зөв хийж тайлагнах
Ээлжийн менежер
Ажлын байрны үндсэн үүрэг
Ээлжийн үеэр салбарын үйл ажиллагааг бүхэлд нь удирдах
Ажилтнуудын ажлыг хуваарилж, гүйцэтгэлд хяналт тавих
Үйлчилгээний чанар, зочны сэтгэл ханамжийг хангах
Ээлжийн орлого, зарлагын тайланг гаргаж удирдлагад мэдээлэх
Шинэ болон туршилтын хугацааны ажилтныг сургаж, дэмжих
Катерингийн ажилтан
Ажлын байрны үндсэн үүрэг
Захиалгын дагуу хоол, ундаа, тоног төхөөрөмжийг бэлтгэж тээвэрлэх
Арга хэмжээний газар дээр шууд үйлчилгээ үзүүлэх
Ширээ, тавган засал, үйлчилгээний стандартыг хангах
Захиалагчтай шууд харилцаж, тусгай хүсэлтийг хангах
Арга хэмжээ дууссаны дараах цэвэрлэгээ, буцаан тээвэрлэлтийг зохион байгуулах
Зөөгч
Ажлын байрны үндсэн үүрэг
Зочдыг найрсгаар угтаж, суудалд оруулах
Цэсийг танилцуулж, захиалга хүлээн авах
Хоол, ундааг цаг тухайд нь, зөв дараалалтай хүргэх
Ширээ, орчны цэвэр, эмх цэгцтэй байдлыг байнга хангах
Зочны хүсэлт, санал гомдлыг эелдэгээр, шуурхай шийдвэрлэх
Туслах ажилтан
Ажлын байрны үндсэн үүрэг
Гал тогоо, зааланд шаардлагатай бэлтгэл ажлыг гүйцэтгэх
Сав суулга, тоног төхөөрөмжийг цэвэрлэж, эмх цэгцтэй байлгах
Түүхий эд, орцыг зөөж, зохих газарт байрлуулах
Тогооч, зөөгч нарт шаардлагатай дэмжлэг үзүүлэх
Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг мөрдөх
Анкет илгээх
Хүний нөөцийн албатай шууд холбогдох
Анкет бөглөхийн оронд шууд ярилцахыг хүсвэл дараах сувгаар холбогдоно уу.
NOMADS HOSPITALITY