
Их хотын залуусын амьдралын хэв маягт тохируулан цаг хугацаа хэмнэсэн өвөрмөц интерьер дизайнтай, нэг дор бүхнийг багтаасан “food market by nomads” шинээр нээгдсэн билээ.Номадсын сүлжээний отгон салбар болох food market by nomads салбар маань охид залуусын үйчлүүлэх дуртай хар бургерээ хэрэглэгчдээ татаж чадсан “Black Burger Factory”, хамгийн чанартай арабикан үрийн сортоор өглөө бүхэн кофегоор дайлдаг “Double Shot Coffee & Cocktail”, эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж хямд бөгөөд эрүүл бүтээгдэхүүн зооглоё уриатай “Pizza & Pinza”, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө орох дуртай ази хоолны хэсэг болох “Asian Town” , Вьетнам улсын алдарт “фо шөл” зооглон ядаргаагаа тайлах боломжтой бөгөөд 100% органик жимсний шүүсээр үйлчлэх “Juice Bar”–гээд үйлчлүүлэгчийн хүссэн бүхэн эргэж харах төдийд байгаа нь маш таатай санагдсан. Мөн орчин үеийн хүүхэд, залуусын сонирхлыг мэдэрч фейсбүүк, инстаграм профайлаа баялаг болгож зургаа татуулах хэсгийг хүртэл гаргаж өгсөн нь food market by nomads –ийг зорих бас нэгэн шалтгаан юм.