Блэйк бургер
Эрүүл зөв зохистой хооллолт, амт чанарыг эрхэмлэгч залуусын сонголт
Дэлхий нийтийн чиг хандлага цаг хугацаа, хурд, хэмнэлээр тодорхойлогдож орчин үеийн шинийг эрэлхийлэгч залуус хурдацтай хөгжлийн эрэн зуунд хөл нийлүүлэн алхаж байна. Энэ шаардлагад нийцүүлэн монголын хоол хүнсний үйлдвэрлэлийн түүчээ болсон “Номадсын Сүлжээ” нь анхны 1-р зэрэглэлийн түргэн хоолны “Fast Casual” салбар ресторанаа нээн ажиллуулж эхэллээ. Их хотын залуусын хурдан шуурхай, тав тухтай, доргио ая, загварлаг хэрнээ энгийн байх тэр бүх ухагдахууныг өөртөө шингээсэн “Black burger Factory” нь бургерийн ертөнцөд хувьсал хийж хар тодотголтой бургерээ танилцуулсан нь залуусыг талархлыг хүлээгээд байна. Залуу менежментийн багаар удирдуулсан нь орчин үеийн хэв маяг, шинэлэг, өнгөлөг тодотголыг өөртөө агуулж чаджээ. Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмж буй тус ресторан зочид үйлчлүүлэгчиддээ эх орны хөрсөнд тариалсан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг санал болгож байгаагаараа онцлог юм.
Онцлог
Монголдоо анх удаа хар бургер /Black Burger/-ийг санаачлан үйлчлүүлэгчиддээ хүргэж байгаа 1-р зэрэглэлийн түргэн хоолны ресторан бөгөөд таны эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг санал болгож байгаа нь илүү онцлогтой. Хар бургерийг наймаалжны бэх хэмээх далайн гаралтай өнгөлөгч бүтээгдэхүүнээс гаргаж авдаг бөгөөд энэ нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, архаг бронхитийг эмчлэхэд ихээхэн ашиг тустай. Blackburger түргэн хоолны ресторан нь blackburger-ээс гадна хүүхдэд зориулсан bambino жижиг хэмжээтэй бургер гээд олон нэр төрлийн бургер, махан болон ногоотой ороомог, эрүүл мэндэд тустай зөв хоололтын салатуудыг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ зориулан гаргаж байна.
Хүчин чадал
Хотын төвд байршилтай нэг дор 45 хүн хүлээн авах боломжтой.
Үйлчилгээ
Wifi
Ариун цэврийн өрөө
Хоол хүргэлт
Нэмэлт үйлчилгээ
Арга хэмжээ
Төрсөн өдөр
Гэр бүлийн баяр
Хоолны цэс
Хаяг байршил
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-19, Соёлын төв өргөөний чанх ард, Монголын үнэн сонины байрны баруун талд
Утас: (+976) 7711 4664
Цахим хаяг: uyanga.b@nomadsgroup.mn
Уртраг: 47.9203652
Өргөрөг: 106.9212527




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт