Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 Модерн номадс 2 ресторан2 Bd's mongolian barbeque3 Салм паб дахин нээгдлээ4 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо5 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна6
Номадсын Сүлжээ ресторануудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Bd`s Mongolian barbeque рестораны баг түрүүллээ.
Номадсын Сүлжээ ресторануудын хамт олон жил бүр олон төрлийн тэмцээн уралдааныг дотооддоо зохиодог билээ. Сүлжээний хамт олны зүгээс ч байнга идэвхитэй оролцдог бөгөөд энэ жилийн спортын түүчээ Хөлбөмбөгийн аварга шалгаруулах “NOMADS CUP”-2017 тэмцээнээр үргэлжиллээ. Ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээн өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдсан юм. Хэдийгээр сэрүүхэн өдөр байсан ч тэмцээн сонирхолтой, хөгжилтэй боллоо.

Тэмцээнд 13 баг авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсоноос Э.Батсайхан ахлагчтай “Bd`s Mongolian Barbeque” рестораны баг бусдыгаа хошуучлан шилдэг гэдгээ харуулж шилжин явах цом, Алтан медалийн болзолыг хангасан бол Б.Уянга ахлагчтай “Black burger Factory”, Double shot-3-ийн залуус мөнгөн медалиар удааллаа. Харин Э.Энэрэлт ахлагчтай Кавказ рестораны баг хүрэл медаль хүртсэн бол Ц.Чулуунхүү ахлагчтай “Модерн Номадс”-1 рестораны баг тусгай байранд шалгарлаа. Мөн энэ жилийн ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор Black burger factory-ийн тогооч Б.Мөнх-Очир тодорч Bd`s Mongolian Barbeque рестораны гриллер Б.Сайнбаяр ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ гэдгээ харуулсан юм.

Ажил мэргэжилдээ эзэн нь болж нэг хамт олон болон ажиллахынхаа хажуугаар сүлжээний тэмцээн уралдаандаа идэвхитэй оролцсон нийт багууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсье! БАГТ БАЯРЫГ ХҮРГЭЕ!
Тэмцээний зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт