Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 Модерн номадс 2 ресторан2 Bd's mongolian barbeque3 Салм паб дахин нээгдлээ4 Номадсын сүлжээ ресторануудын ажилтнуудын Cool holiday-11 чөлөөт цагийн арга хэмжээ амжилттай боллоо5 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна6
Nomads Cup 2019 сагсан бөмбөгийн АШТ боллоо
Номадсын залуусын хурд хүч, авхаалж самбаа ур чадварыг шалгадаг спортын түүчээ Nomads Cup 2019 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд нийт 22 багийн 154 баг тамирчид оролцсон бөгөөд тэмцээн 2019.03.10-ны өдөр Сити клуб спорт зааланд болж өндөрлөсөн юм. Энэ жилийн тэмцээний онцлог нь тамирчдыг мандатжуулж, зохион байгуулах журам гарган 7 гишүүнтэй Спорт хороо байгуулснаар залуусыг идэвхтэй хамрагдах, хамт олныг нэгтгэж чадсан магтууштай үйл явдал боллоо.

Тэмцээний туршид баг хамт олноороо аваргын төлөө өрсөлдөж амжилтаараа хамт олноо тэргүүлсэн баг тамирчдаа алдаршуулбал:
1. 1-р байранд: САЛМ Паб & Бар / шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медал /
2. 2-р байранд: Би Ди Эс Монголиан Барбекью ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медал /
3. 3-р байранд: Модерн Номадс-2 ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медал /
4. 4-р байранд: Дабл шот-3 ресторан / өргөмжлөл, мөнгөн шагнал / нар тус тус байр эзэлсэн байна.

Тэмцээний туршид бусдыгаа хошуучлан шагналт байр хүртэл идэвхи чармайлт гаргасан нэг эрэгтэй нэг эмэгтэй тамирчинд шилдэг тоглогчийн цом, мөнгөн шагнал өргөмжлөл гардуулсан бөгөөд эрэгтэй төрөлд Дабл шот-3 рестораны ерөнхий менежер Д.Амаржаргал, эмэгтэй төрөлд Модерн Номадс-2 рестораны зөөгч Б.Бурмаа нар тодорсон байна.

Мөн тэмцээнийг сонирхолтой болгож тэмцээний дундуур үзэгчид болон тамирчдын дунд дартс болон холын зайн шидэлтийн тэмцээн, захирлуудын дундах бооцоот тэмцээн гэсэн төрлүүдийг тус тус зохион байгуулжээ.

Захирлуудын дундах бооцоот тэмцээнд Номадс Холдинг ХХК, Номадс Хоспиталити ХХК, Модерн номадс салбар, Дабл шот салбар, Бистро салбарын захирлууд бооцоотой шидэлтийн тэмцээнд оролцон Бистро салбарын захирал 1 мин 14 сек-дэд даалгавараа амжилттай гүйцэтгэж нэгдүгээр байр эзэлж мөнгөн шагнал, медаль өргөмжлөл гардлаа. Холын зайн шидэлтийн тэмцээнд эрэгтэй төрөлд нийт 25 тамирчин оролцсоноос САЛМ Паб & Барын зөөгч Э.Сумьяацэрэн түрүүлсэн бол эмэгтэй төрөлд нийт 14 тамирчин оролцсоноос Модерн Номадс-2 рестораны зөөгч Д.Үүлэнсолонго түрүүлж тус тус өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулсан амжилтуудыг тус тус үзүүлжээ. Дартсын тэмцээнд эрэгтэй төрөлд 8 тамирчин өрсөлдсөнөөс САЛМ Паб & Барын менежер Б.Ариунболд тэргүүлж, эмэгтэй төрөлд 6 тамирчин өрсөлдсөнөөс Дабл шот-1 рестораны зөөгч Д.Баасандэмбэрэл тэргүүлсэн байна.

Nomads Cup 2019 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн шагналын хур буусан, амжилтаар буухиалсан тэмцээн болж өндөрлөсөн бөгөөд баг тамирчид болон хөгжөөн дэмжигчид маань сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Номадсчуудын спортын түүчээ Гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжлэх нь ээ. Тэмцээндээ идэвхтэй оролцсон нийт баг тамирчид , хамт олондоо баярлалаа.

Биеийн тамар мандтугай, ура ура ура!
Тэмцээний зургуудаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт