
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баяр улс орон даяар өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Дэлгэр зуны эхлэл, хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг энэ өдрөөр хүүхэд багачууд аав ээж, ах эгч, гэр бүлийнхэнтэйгээ хөгжил хөөртэй тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Тэгвэл баярын өдрөөр эцэг эх, хүүхэд багачууд “Модерн номадс” рестораны салбаруудаар үйлчлүүлэн амтат хоол зооглон баяраа тэмдэглэлээ. Мөн энэ үеэр манай ресторанаас хүүхдүүдийн баяр дээр баяр нэмж өөрийнхөө зургийг зуруулах, тоглоомын буланд тоглох, үлгэрийн баатруудын дүрээр зураг авхуулах, нүүрэн дээрээ зураг зуруулж хөгжилдөх зэргээр олон олон бэлэг барьж үйлчиллээ.