Салм паб (200-300 хүн):
200-300 хүний хүлээн авалт авах хүчин чадалтай, Хүүхдийн урлан бүтээх төвийн замын урд байрлах Салм паб-д содон өвөрмөц шинэ жилийн чимэглэл, орчин үеийн урсгалын хөгжим, тоног төхөөрөмж, тайз дэлгэц, мэргэжлийн гэрэлтүүлэгтэй орчныг бүрдүүлсэн.
Мөн манайх шөнийн 04 цаг хүртэл ажиллах ВИП караоке өрөөнүүдтэй тул шинэ жилийн дараах After Party тэмдэглэх боломжтой давуу талтай юм.
Модерн номадс ресторан, Хүүхдийн урлан (80-120 хүн):
Хэрэв та 80-120 хүртэлх баганагүй, цэлгэр, том тайз, хөгжим шинэ жилийн тансаг чимэглэлтэй газар хайж байгаа бол Хүүхдийн урлан бүтээх төвийн чанх урд байрлах Модерн номадс рестораныг санал болгож байна.
Дабл Шот, Энканто молл (80-100 хүн):
Нэг дор 80-120 зочин хүлээн авах чадалтай, Энканто молл-ийн 4 давхарт байрлах Дабл шот ресторан нь цоо шинэ тайз дэлгэц, хөгжим техник, шинэ шилийн тансаг чимэглэл, хувцасны өрөө, тамхины өрөө болон автомашины зогссолтой нэх мэт олон давуу талтай салбар юм.
Мөн өдрийн цагаар сургуулийн насны хүүхдүүддээ зориулсан шинэ жилийн тусгай менюг санал болгож байна.
Дабл Шот, Амарын гудамж (20-40 хүн):
Хэрэв та жижиг бизнес эрхлэгч болон, сонирхлын бүлэг, анги хамт олон, найз нөхөдтэйгөө 20-30 хүний хооронд цомхон бөгөөд цэвэрхэн, шинэ жилийн тайз, чимэглэлтэй, баганагүй заалтай, хотын төвийн өвөрмөц орчинд шинэ жилийн хүлээн авалт хийх хүсэлтэй байгаа бол манай СТӨ өргөөний ард байрлах Дабл Шот /Амарын гудамж/ салбарыг санал болгож байна.