Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Номадсын Сүлжээ ресторануудын Гар бөмбөгийн аварга шалгаруулах ‘‘VOLLEYBALL CHAMPIONSHIP- 2017’’ тэмцээн амжилттай боллоо
Номадсын хамт олон жил бүр олон төрлийн спортын өдөрлөг, арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилчидаа идэвхижүүлж байдаг. Энэ үйл ажиллагаанууддаа ч салбар бүрийн ажилчид идэвхитэй хичээл зүтгэлтэй оролцдог билээ.

Спортын ээлжит тэмцээн болох Номадсын Сүлжээ ресторануудын Гар бөмбөгийн аварга шалгаруулах ‘‘VOLLEYBALL CHAMPIONSHIP- 2017’’ өнгөрсөн амралтын өдрүүдээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд салбаруудаа төлөөлсөн нийт 18 баг авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Г.Мөнхбат ахлагчтай Ложистик оффисийн баг цом, алтан медалийн эзэн болж хошуучилсан бол Б.Ган-Эрдэнэ ахлагчтай “Hotel Nine” зочид буудлын баг мөнгөн медалиар удаалжээ. Өрсөлдөөнтэй тэмцээний хүрэл медалийн эзнээр Э.Батсайхан ахлагчтай “Salm Pub& Bar” рестораны баг хүртсэн бол тусгай байрын шагналыг Э.Тогтмол ахлагчтай “Modern Nomads” рестораны баг хүчтэй өрсөлдөгчид гэдгээ баталж чадлаа.

Мөн энэхүү тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн шагналыг “Номадс Хоспиталити ХХК-ийн хангамжийн албаны үндсэн хөрөнгийн нярав Г.Мөнхбат шалгарсан юм.

2017 оны Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “Кавказ ресторан”-ы хамт олон зохион байгуулсан бөгөөд ирэх сард Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн номадсчуудыг хүлээж байгаа юм.

‘‘VOLLEYBALL CHAMPIONSHIP- 2017’ тэмцээний Шилдэг тамирчин Г.Мөнхбат

Түрүүлсэнд баяр хүргэе! Сэтгэгдлээ хуваалцаач?
- Баярлалаа маш их баяртай байна. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан хамт олондоо баярлалаа.

Бэлтгэл хэр хийсэн бэ? Хүчтэй өрсөлдөгч нар аль баг байсан бэ?
- 14 хоногийн өмнө бэлтгэл хийсэн. Өрсөлдөгчийн хувьд Мөнгөн медалийн эзэн болсон “Hotel Nine” зочид буудлын баг их сайн баг байсан. Хожоод алтан медаль авсандаа үнэхээр баяртай байна.

Номадсын Сүлжээ ресторануудын зохион байгуулж байсан ямар ямар тэмцээнүүдэд оролцож байсан бэ?
- 2014 оны Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг аварга болж байсан. 3 жилийн дараа дахин аварга болсондоо маш их баяртай байна. Мөн 2016 оны ширээний теннисний аварга болж байсан.

Гар бөмбөгийн спортоор хичнээн жил хичээллэсэн бэ?
- Би 5-р ангиасаа хойш хичээллэж байгаа. Өмнө нь аймаг, хотын, их сургуулийн гээд тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан

Номадсын сүлжээнд хичнээн жил ажиллаж байна вэ?
- Миний хувьд Номадсын гэр бүлд 2013 онд нэгдэж байсан гэхээр тасралтгүй 5 дах жилдээ ажиллаж байна. Хамт олондоо энэ дашрамд баярлаж явдагаа хэлмээр байна.

Баярлалаа танд амжилт хүсье!




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт