Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Номадсчууд Tourism Cup-2017 тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ
Монголын Аялал Жуулчлалын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан 04-р сарын 22-23 нд зохион байгуулсан “Tourism Cup-2017” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн байна. Аялал жуулчлалын салбарын байгууллагуудыг хамардаг тус тэмцээнд нийт 25 багийн 200 гаруй тамирчид хоёр хоногийн турш авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. Сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон тус тэмцээнд эмэгтэй багуудаас Селена Трейвэл ХХК-ний баг хүрэл, Скай Ресорт ХХК-ний баг мөнгө, Хүннү Аэрлайнс ХХК-ний баг түрүүлсэн байна. Харин эрэгтэй багуудаас манай Номадс Хоспиталити ХХК-ний Э.Тогтмол ахлагчтай баг ХҮРЭЛ МЕДАЛЬ, Хатан Өгий жуулчны баазыг баг мөнгөн медаль, Селена Трэйвэл ХХК-ний баг түрүүлж аваргын алтан медаль, мөнгөн бөгж, цомын эзэн болжээ.

Энэхүү тэмцээн нь аялал жуулчлалын салбарын нийт байгууллагуудыг хамруулан жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд манай эрэгтэй баг 2015,2016 оны аваргаар шалгарч байсан түүхтэй. Энэ жил амжилтаа бататган хамт олноо төлөөлөн оролцож Хүрэл медалийн болзол хангасан баг тамирчиддаа баяр хүргэж амжилт хүсье!




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт