Зарах объект
Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн захиалга авч байна1 20 жил, Номадс, Номадс 20 жил, 20 жилийн ой, Модерн номадс, Дабл шот, Салм паб, Крокус, Бистро номадс2 Модерн номадс 2 ресторан3 Bd's mongolian barbeque4 Салм паб дахин нээгдлээ5 20 жил бидэнтэй хамт байсан эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа :-)6 Номадсын сүлжээ ресторанууд шинэ жилийн хүлээн авалтын захиалга авч байна7
Дэлхийн шилдгүүд Монголыг доргиолоо
90-ээд оны диско хөгжмийн хэмнэлд өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарсан дэлхийн шилдэг хамтлагуудын төлөөлөл Улаанбаатарын тайзнаа үзэгчдэд тоглолтоо хүргэлээ. Монголчуудын хүсэн хүлээсэн Английн алдарт “London Beat”, Германы алдарт “La Bouche” хамтлагууд нэг тайзнаа хит болсон дуунуудаа дуулсан юм.

Монголын хамгийн том шоу эвентийн цэг “Крокус эвент холл” 80, 90-ээд оны залууст зориулсан диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулдаг. Цаг хугацаагаар аялуулж дурсамж хөглөн сэтгэл сэргээдэг “Back to the 8090 Disco Crocus” хөтөлбөрийн хүрээнд 7 удаагийн шоу арга хэмжээ зохион байгуулж байсан бол 8 дахь арга хэмжээ болгож энэхүү томоохон төслийн ажлыг амжилттай зохион байгууллаа.

“Ub Palace”-ийн тайзнаа Нэгдсэн тоглолт, “Крокус эвент холл”-д диско үдэшлэгээр 2 өдрийн турш Монголыг доргиосон “La bouche” болон “London beat” хамтлаг нь европоп болон евродэнс жанрт зүй ёсоор багтдаг бөгөөд 80-аад оны сүүл, 90 оны эхээр дэлхийн тайзнаа гарч амжилтын гараагаа эхлүүлсэн түүхтэй.

“La bouche” хамтлагийн хувьд анх 1994 онд Германд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл алдрын оргилд зүй ёсоор үнэлэгддэг хамтлагийн нэг. Хамтлагийн бүрэлдэхүүнийг алдарт продюссер Фрэнк Фариан бий болгосон бөгөөд “Sweet dreams” анхны цомог нь гайхамшигтай амжилт дагуулж диско бүжгийн ертөнцөд тэсрэлт болсон юм.

Харин “London Beat” хамтлагийн хувьд 1988 онд Америкийн авъяаслаг жүжигчин Джимми Хелмсийн ачаар байгуулагдаж уран бүтээлээ эхлүүлсэн юм. Хамтлагийн уран бүтээлчид бүгдээрээ туршлагатай хөгжимчид байсан бөгөөд тэдний “I have been thinking about you” нь өнөөг хүртэл домог болсон гайхамшигтай дуу билээ.
Тоглолтын зургаас...




Байршил
Утасны дугаар
И-мэйл хаяг
Вэб сайт