Захиалга өгөх     |    Санал хүсэлт    |    Мэйл бүртгүүлэх
PIZZA үүссэн түүхээс [ Бусад зөвлөгөөг харах ]

Пицца нь бусад хоол хүнс шиг анхнаасаа тийм ч алдартай байгаагүй байна. Пиццаг анх зохиосон байж болох улс орнуудыг маш олноор нэрлэдэг ч гэлээ нэрнээс нь авч үзвэл анх Италид үүссэн гэж ихэнх хүмүүс санал нийлдэг. Хамгийн анх маш том, хавтгай дугуй талх барьж дээр нь тос амтлагчид тавьснаар эртний Грекчүүд суурийг нь тавьсан гэж үздэг. Сүүлд хавтгай талх хийх санаа Италид 18-р зууны үед бүрэн хэрэгжиж Италичууд тэрхүү хавтгай талхаа пицца хэмээн нэрлэж худалдаалдаг байжээ. Тэр үед пиццан дээрээ ямар нэгэн хачир тавьдаггүй байсан ч хүмүүс их дуртай байдаг байсан байна. Ийнхүү хийхэд хямдхан,  амттай талхыг гудамжны худалдаачид Италийн ядууст  худалдаалдаг болжээ.

1889 онд хатан хаан Маргарита өөрийн нөхөр Умбэртогийн хамт Италид аялал хийжээ. Аялалаар явж байхдаа тэрээр маш олон хүмүүстэй уулзсан ба худалдаачид гудамжинд хүмүүс хавтгай том талх идэж байгаа маш олон хүмүүсийг харжээ. Хатан хаан тэрхүү талхыг амсаж үзэхийг хүсэж авчруулжээ. Хатан хаанд тэрхүү талх маш ихээр таалагдаж тэрээр ордны тогоочоороо хийлгүүлж иддэг болсон байна.  Хатан хааны тогооч Рафэлло түүнд зориулан  пиццан дээрээ улаан лооль, италийн бяслаг, цэвэр басил зэргийг Италийн далбааны улаан, цагаан, ногоон 3 өнгийг  бэлгэдэн тавьсан тусгай пиццаг хийж өгчээ. Энэ нь хатан хааны хамгийн дуртай пицца болсон  төдийгүй хатан хаан пиццанд дуртай гэсэн үг гарсанаар пиццаг хатан дээдсээсээ харц ядуус хүртэл амтархан иддэг амттан болгожээ. Мөн тэрээр өөрийн нэртэй Маргарита Пицца  хийлгүүлсэн ба энэ нь одоог хүртэл Италичуудын дуртай пицца төдийгүй дэлхий даяар түгсэн байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.modernnomads.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Нийт сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Таны нэр:
И-мэйл хаяг:
Таны сэтгэгдэл:

 

Зөвлөгөө
Хоол хүнсэнд агуулагдах эрдэсүүд
Зөгийн балны тухай
Махны тухай…
Төмс таргалуулдаг хүнс мөн үү….
Зарим хүнсний он тоолол
Мэдээ мэдээлэл
“Rostaing miss-2013” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Шилдэг БАРИСТА шалгаруулах тэмцээн боллоо
“Ростан Мисс - 2013” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний удирдамж
Албан ёсны мэдэгдэл
Аз жаргал амталсан 10 жилийн ойн бэлэг 99 азтан сугалаат аян



Үйлчилгээ
Төрсөн өдөр
Live Music
Дартсын тэмцээн
Номадсын сүлжээнд үйлчлэх хөнгөлөлтийн картууд
Gift Card
Бусад
Мэйл бүртгүүлэх
Захиалга өгөх
Санал хүсэлт
Танд хэрэгтэй
Мэдээ мэдээлэл
Хоолны жор
Зөвлөгөө
Холбоо барих
Манай хаяг: БЗД-ийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж 15\2 тоот
Утас: 70151616, 457905, 458037
Факс: 458037
E-mail:info@nomadsgroup.mn
Copyright © 2011 by Nomads Chain of Restaurants Нүүр хуудас  |  Сүлжээ ресторанууд  |  Үйлчилгээ



Modern nomads 1, Mongolian restaurant Bd's mongolian barbecue, Mongolian restaurant City nomads, Mongolian restaurant Cozy nomads, Mongolian restaurant Detroit, Mongolian restaurant Nomad Legends, Mongolian restaurant Modern nomads 2, Mongolian restaurant Aurora, Mongolian restaurant Slawyanksi bazaar, Mongolian restaurant Texas restaurant, Mongolian restaurant Zing, Mongolian restaurant Felicita, Mongolian restaurant Caucasia, Mongolian restaurant