|
Монгол улсад айлчлан ирж байгаа гадаадын зочид, жуулчдад зориулан нийслэл Улаанбаатар хотын үйлчилгээний газруудын мэдээлэл, хотын газрын зураг, сонирхолтой мэдээ, мэдээлэл зэргийг багтаасан That’s UB сэтгүүлийн энэ жилийн дугаар үнэгүй тараагдаж эхэллээ. Англи хэл дээр гардаг тус сэтгүүлд Номадсын сүлжээний Сити Номадс, Славянский базар, Zing, Modern Nomads 2, Детройт бар, Felicita ресторанд 5 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх ваучер гарчээ. That’s Ub нь 2004 оноос хойш жил бүр гарч байгаа жуулчдад хэдийнэ танил болсон сэтгүүл билээ. Бид Номадсын сүлжээ ресторанууд, Blue sky tower, аялал жуулчлалын мэдээллийн төвүүд зэрэг үйлчилгээний газруудад тарааж байна.
|