|
Детройт бар рестораны “Үдэш бүр өөр” хөтөлбөрийн нэг хэсэг болох Дартсын аваргуудын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 2-нд болж оролцогч Х.Золбадрах тэргүүлж Чежү арлаар аялах эрхээ гардлаа. Харин 2-р байранд Ч.Ганбаатар, 3-р байранд Ч.Билигт тус тус орж Номадсын сүлжээний хөнгөлөлтийн карт, бэлгийн картаар шагнуулсан байна. 2 сарын 28-нд эхэлсэн тус тэмцээнд долоо хоног бүр ялагч тодруулан нийт 10 шилдэг ялагч үлдсэн билээ. Өрсөлдөөнтэй болсон энэ тэмцээний хувьд тус бар ресторан анх нээгдэхэд зохион байгуулсаар ирсэн ба энэ жил шагналын хэмжээ нэмэгдсэн нь оролцогчдыг баярлуулсан юм. Харин хөтөлбөрийн хувьд 5 сарын 2-нд дуусч одоо Детройтынхон мягмар гарагтаа дартсын тэмцээнээ зохион байгуулж, лхагва, баасан гарагтаа амьд хөгжмийн тоглолтоо үзүүлж байна. Үдэш бүр уулзацгаая хэмээх андуудын хэлдэг сайхан үгээр уриалдаг тус барныхан баасан гарагтаа алдартай пиццануудаа амтлуулж байна. Тэгэхээр баасан гарагийн үдэш бүр амьд хөгжмийн хамтлаг сонирхон пицца амтлах боломжтой боллоо.
1р байр Х.Золбадрах

2р байр Ч.Ганбаатар

3-р байранд Ч.Билигт

|