Захиалга өгөх     |    Санал хүсэлт    |    Мэйл бүртгүүлэх
Хоолны шинэ эрин үе “AVOTAR”

Дэлхий нийтэд ургамлын гаралтай бүтээгдэхүүн (цагаан хоол), эрүүл мэндийг дэмжсэн хоол хүнс (зохицуулах үйлчилгээтэй хоол), байгалийн цэвэр бүтээгдэхүүний (органик хүнс) хэрэглээ өсч буй энэ үед манай Номадсын сүлжээ ресторанууд нь байнгын зочид, үйлчлүүлэгчдээ баярлуулах ээлжит үйлчилгээ болгож хоол, хүнсний сүүлийн үеийн хандлага, мөн үйлчлүүлэгчдийнхээ хүсэл, хэрэгцээг шингээсэн зохицуулах үйлчилгээтэй хоол (бидний хэллэгээр эрүүл хоол), цагаан хоол, органик хүнсээр хийсэн хоолны сонголт бүхий “AVOTAR” менюг эрхэм үйлчлүүлэгчиддээ өргөн барьж байна.

Хоолны шинэ эрин үеийг тунхагласан “AVOTAR” меню нь цагаан хоол, зохицуулах үйлчилгээтэй хоол, органик гэсэн нийт 21 төрлийн хоолноос бүрдсэн бөгөөд тус тусын өвөрмөц, амттай ба менюн дээр тэмдэглэгээр ялгагдаж байна.

  

 

Манай улсын хувьд органик хөдөө аж ахуй хөгжиж байгаад бид баярлаж тэдгээр үйлдвэрлэгчдийг дэмжих, нөгөөтэйгүүр үйлчлүүлэгчдийнхээ эрүүл зөв хооллох хүслийг харгалзан цаг үеэ дагасан меню гаргаж байгаа юм.

Органик бүтээгдэхүүний хувьд дэлхий нийтээр “эрүүл хүнс” гэж нэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүнүүдийн органик хувилбарууд өдрөөс өдөрт нэмэгдэх болсон байна.

Органик бүтээгдэхүүн гэж орц, найрлагандаа ямар нэг химийн бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Тэгвэл цагаан хоол, зохицуулах үйлчилгээтэй хоол нь мөн эрүүл мэндэд тустай хоол юм. Зохицуулах үйлчилгээтэй хоол нь хүний биеийг бүхэлд нь, эсвэл тодорхой эрхтэний үйл ажиллагааг дэмждэг бодис нэгдлүүдийг агуулсан хоол бөгөөд тухайлбал, биеийн дархлааг дэмжих, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах хоол гэх мэт хоолнууд байдаг. Харин цагаан хоолтон болсоноор 10-15 жилээр нас уртасдаг байна.

Иймээс эрүүл, зөв хооллолтыг дэмжсэн манай “AVOTAR” менюнээс амтархан зооглохыг урьж байна.

ОДОО СОНГОЛТТОЙ БОЛЛОО....ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ!

Мэдээ мэдээлэл
Алтайн оргил хамтлаг орой бүр Хаангэр ресторанд тоглож байна
Аз жаргалтай гэр бүл фото зургийн уралдаан амжилттай явагдлаа
Уламжлалт монгол хоолны 99 жор ном эрхлэн гаргалаа
Аз нь алгандаа багтаж ядсан 99 азтандаа баяр хүргэе !
Хүүхдийн баярын тусгай арга хэмжээнд урьж байна



Үйлчилгээ
Төрсөн өдөр
Live Music
Дартсын тэмцээн
Номадсын сүлжээнд үйлчлэх хөнгөлөлтийн картууд
Gift Card
Бусад
Мэйл бүртгүүлэх
Захиалга өгөх
Санал хүсэлт
Танд хэрэгтэй
Мэдээ мэдээлэл
Хоолны жор
Зөвлөгөө
Холбоо барих
Манай хаяг: БЗД-ийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж 15\2 тоот
Утас: 70151616, 457905, 458037
Факс: 458037
E-mail:info@nomadsgroup.mn
Copyright © 2011 by Nomads Chain of Restaurants Нүүр хуудас  |  Сүлжээ ресторанууд  |  Үйлчилгээ



Modern nomads 1, Mongolian restaurant Bd's mongolian barbecue, Mongolian restaurant City nomads, Mongolian restaurant Cozy nomads, Mongolian restaurant Detroit, Mongolian restaurant Nomad Legends, Mongolian restaurant Modern nomads 2, Mongolian restaurant Aurora, Mongolian restaurant Slawyanksi bazaar, Mongolian restaurant Texas restaurant, Mongolian restaurant Zing, Mongolian restaurant Felicita, Mongolian restaurant Caucasia, Mongolian restaurant