Захиалга өгөх     |    Санал хүсэлт    |    Мэйл бүртгүүлэх
Дартсын тэмцээн [ Бусад үйлчилгээг харах ]

Дартс Детройт

Ширээний хөл бөмбөгСпортыг дэмжигч “Детройт” бар байгуулагдсанаасаа хойш мягмар гарагийн орой бүр Дартсын тэмцээн зохион байгуулсаар ирсэн. Анх хамт олон, найз нөхөдөөрөө цагаа зугаатай өнгөрөөх зорилгоор гарч ирсэн энэ тоглоом нь спорт болтлоо хөгжжээ. Нүдний хараа, хурд, ур чадварыг тань нэмэгдүүлэх энэхүү спортоор өөрийгөө нэг сориод үзээрэй. Харин та тэмцээнд орохоосоо өмнө Детройт баранд бямба гараг бүр бэлтгэлээ хангахыг урьж байна.

Эрхэм та Детройт баранд дартс тоглохоос гадна найз нөхөд, хамт олонтойгоо ширээний хөлбөмбөг тоглох боломжтой. Мягмар, Бямба гарагт Детройтод аугаа спортын өдөр байдаг бол лхагва, баасан гарагуудад сүүлийн үеийн амьд хөгжмийн хамтлагуудын тоглолттой байна.

Дартсын спортын тухай

Дартс

Дартс нь 14-р зуунд Англид үүсч бий болжээ. Сарнайн дайны үед цэргүүд виноны торх руу сум шидэж зугаацдаг байснаас үүдэлтэй. Хамгийн анх Их Британи (Дартсыг спорт гэж хүлээн зөвшөөрсөн анхны улс), түүний хамтын нөхөрлөлийн орнууд, Нидерланд, Ирланд, Скандинавын орнууд, Америкийн Нэгдсэн Улс, Канад зэрэг улсуудад пабд хүмүүс чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэлбэрээр дэлгэрч эхэлсэн.

Харин манайд Дартсын холбоо 1993 онд үүсгэн байгуулагдсанаар монголчууд Дартсыг спорт гэдэг утгаар нь хүлээн авч хичээллэж эхэлсэн. Дартсын холбоод сар бүр чансааны тэмцээнүүд, жил бүр багийн болон, хосын, ганцаарчилсан төрлийн улсын аваргын тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар манай тамирчид Дартсын дэлхийн аваргын тэмцээнд багаараа 5-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд энэ оноос Дартсын спортын тамирчдад Монгол улсын спортын цол, зэрэг олгож эхэлж байгаа юм байна.

Дүрэм: 2 тоглогч ээлжлэн 3, 3 сум тавьж өрсөлдөх бөгөөд 501 юм уу 301-ээс эхэлж авсан оноогоо хасах журмаар хэн түрүүлж 0 оноотой болсон нь хождог. Гэхдээ 0 оноонд хүрэх сүүлийн сумаа заавал бухын нүд, эсвэл 2 дахин үржүүлж авах нарийн хэсэгт онож, яг 0 оноотой болж дуусах ёстой.

Танд амжилт хүсье!

Үйлчилгээ
Дартсын тэмцээн
Номадсын сүлжээнд үйлчлэх хөнгөлөлтийн картууд
Хүүхдийн меню
Best Breakfast
ТВ Маркетинг
Төрсөн өдөр
Catering service
Gift Card
Мэргэжлийн баярын урамшууллууд
Live Music


Үйлчилгээ
Төрсөн өдөр
Live Music
Дартсын тэмцээн
Номадсын сүлжээнд үйлчлэх хөнгөлөлтийн картууд
Gift Card
Бусад
Мэйл бүртгүүлэх
Захиалга өгөх
Санал хүсэлт
Танд хэрэгтэй
Мэдээ мэдээлэл
Хоолны жор
Зөвлөгөө
Холбоо барих
Манай хаяг: БЗД-ийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж 15\2 тоот
Утас: 70151616, 457905, 458037
Факс: 458037
E-mail:info@nomadsgroup.mn
Copyright © 2011 by Nomads Chain of Restaurants Нүүр хуудас  |  Сүлжээ ресторанууд  |  Үйлчилгээ



Modern nomads 1, Mongolian restaurant Bd's mongolian barbecue, Mongolian restaurant City nomads, Mongolian restaurant Cozy nomads, Mongolian restaurant Detroit, Mongolian restaurant Nomad Legends, Mongolian restaurant Modern nomads 2, Mongolian restaurant Aurora, Mongolian restaurant Slawyanksi bazaar, Mongolian restaurant Texas restaurant, Mongolian restaurant Zing, Mongolian restaurant Felicita, Mongolian restaurant Caucasia, Mongolian restaurant